“Геологи, хайгуул 2012” чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

“Геологи, хайгуул 2012” чуулга уулзалт боллоо

“Геологи хайгуул-2012″ геологчдын нэгдсэн хурал энэ сарын 29, 30-нд МҮЭСТО-нд боллоо. Чуулганы үеэр 800 гаруй геологич салбартаа тулгарч буй асуудлыг ярилцаж, шийдэх гарцын нь талаар санал бодлоо солипцсон байна. Тун удахгүй өөрчлөгдөх гэж байгаа Ашигт малтмалын тухай хуульд тусгах учиртай санаануудыг хурлын үеэр онцлон авч, хэлэлцсэн байна.

Геологичдын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүст цөөнгүй санал хүргүүлсэн байна. Лицензийг эрлийн лиценз, хайгуулын лиценз гэж салгах, хязгааргүй олгож байгаа хайгуулын лицензийн тоог багасгах, лицензийн талбайд хязгаар тогтоох, хэрэгтэй, цөөн газар мэргэжлийн байгууллагад хайгуулын лицензийн эрх өгөх зэрэг саналыг геологичид дэмжжээ.

Чуулганы сүүлийн өдөр “Нүүрсний ордны геологи ба эрэл хайгуул хийх аргачлал” хэмээх сургалт зохион байгуулж, сертификат олгосон байна.

                                Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж