Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Жүжигчин Арнольд Шварценнегер, Дэнни де Вито нар “Ихрүүд” киноны шинэ ангийг бүтээх гэнэ. 1988 онд тэдний тоглосон “Ихрүүд” кино жинхэнэ шуугиан дэгдээж байсан билээ. Шинэ ангид хоорондоо огт адилгүй ихрүүд өөр нэг ихрээ олж авдаг гэнэ. Жүжигчин Арнольд Шварценнегер, Дэнни де Вито нар шинэ киноны ажилдаа хэдийнэ орсон бөгөөд Холливудын инээдмийн нэрт жүжигчин Эдди Мёрфиг тоглуулахаар болжээ. Эдди Мёрфи асар их нэр хүнд авчирч, шуугиан дэгдээсэн “Ихрүүд” киноны  шинэ ангид тоглох саналыг дуртайяа хүлээн авчээ. Шинэ киноны найруулагчаар анхны “Ихрүүд”-ийг бүтээсэн найруулагч Иван Рейтман ажиллах гэнэ. Уран бүтээлчид киногоо толгойдоо хэдийнэ бүтээсэн ч кино зохиол болгож амжаагүй байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж