Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт гурван хятад иргэн гөрөөс, үнэг намнан өвчиж байхад нь цагдаагийн байгууллага газар дээр нь илрүүлжээ. Тэдгээр хятад иргэдийг Д.Цогтжаргал гэх Монгол иргэн замчлан явж байсан байна. Цагдаагийн ажилтнуудыг нэгжлэг хийх үеэр 20 орчим сая юань, хоёр сая гаруй төгрөг бэлэн гарсан бөгөөд тэд чех, герман карабинтай явсан байна. Чухам яагаад гөрөөс намнаснаа тодорхой тайлбарлаагүй бөгөөд тэднийг орон нутгийн цагдаагийн байгууллагынхан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
Б.Саран