Адам Сандлерт охид дуртай

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Адам Сандлерт охид дуртай

Холливудын инээдмийн жүжигчин Адам Сандлерт залуу охид нүд унагадаг хэвээр гэнэ. 45 настай жүжигчин эрийг саяхан Майамигийн нэгэн усан сантай амралтын газарт амарч байхад нь усны хувцастай охид хамт зургаа авахуулжээ. Харин түүнийг ингэж “үүрэгт ажлаа” хийж байхыг  эхнэр, хоёр охин нь холоос инээмсэглэн харж байсан гэнэ. Адам Сандлер 1998 онд “The Waterboy” кинонд тоглосон залуугийн футболк, шорттой стилиэс одоо ч уйдаагүй аж. Тэрбээр саяхан “That"s My Boy” хэмээх шинэ кинонд тогложээ. Кино ирэх зургадугаар сард нээлтээ хийх гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж