Линдсей Лоханы тэнсэн дуусчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Линдсей Лоханы тэнсэн дуусчээ

Гэмт хэрэгт холбогдсон тоогоор Холливудад шинэ дээд амжилт тогтоосон жүжигчин Линдсей Лохан арай гэж Холливудын домогт жүжигчин Элизабет Тейлорын дүрд тоглох эрх авчээ. Линдсей Лоханы дөрвөн жилийн тэнсэнгийн хугацаа өчигдөр дуусахад Канадын албаны хүмүүс түүнд ажлын виза олгохыг зөвшөөрсөн гэнэ. Домогт жүжигчин Элизабет Тейлорын тухай “Liz and Dick” киноны зургийг Канадад авах юм байна.

Линдсей Лохан 2007 онд согтуугаар машин жолоодож, хүн элдсэн хэргээр баривчлагдсан бөгөөд даатгалын компани түүний машинд хагас сая ам.доллар төлсөн билээ. Тэрбээр мөн үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр баривчлагдаж байсан. Гэмт хэрэгт олон удаа орооцолдож байснаас болж  Линдсей Лохан Элизабет Тейлорын дүрд тоглох эсэх нь эргэлзээтэй байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж