АНУ импортлогч орнуудад шинэ хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

АНУ импортлогч орнуудад шинэ хориг тавилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иранаас газрын тос худалдан авагчдын эсрэг хориг арга хэмжээ авах болсныг мэдэгдлээ. Барак Обама мэдэгдэлдээ Ираны газрын тосонд хориг тавьснаар зах зээлд сөрөг үр дагавар үүсэхгүй. Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны хангалттай нөөц бий гэжээ. Дээрх хориг нь Ирантай газрын тосны худалдаа хийдэг орнуудын төв банкуудын үйл ажиллагааны эсрэг арга хэмжээ авахад чиглэгджээ. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, олон улсын хамтын нийгэмлэгүүд тус улсын эсрэг эдийн засаг, худалдааны хэд хэдэн хориг тавьсан билээ. Өрнөдийн орнууд  Ираныг цөмийн хөтөлбөрийн цаана цөмийн зэвсэг үйлдвэрлэх далд санаархал нуугдаж байна гэж хардаж байгаа боловч Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөр нь энхийн зориулалттай гэж мэдэгдсэн юм. Барак Обама Ираны газрын тосны худалдааг бууруулахын тулд дэлхийн зах зээл дэх хяналтыг чангатгана гэж мэдэгдсэн байна. Энэ гуравдугаар сарын эхээр АНУ Иранаас худалдан авдаг газрын тосны худалдааг бууруулсан Европын холбооны 10 орон, Япон зэрэг оронд хориг арга хэмжээгээ бууруулсан. Гэвч Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Турк, Өмнөд Африк газрын тосны импортын хэмжээг бууруулахаас татгалзсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж