Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын нэрэмжит эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарын ажилтнуудын спортын наадам амралтын өдрүүдэд болж байна. Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын 2012 оны спортын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм. Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр аваргуудыг тодруулна. Тэмцээнд Эрүүл мэндийн яамны харьяа 16 байгууллага, Бүсийн оношилгоо, эмчилгээний таван төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Буянт-Ухаа цогцолбор, Эрүүл мэндийн яамнаас нийт 25 байгууллагын тамирчид оролцож байна.
Д.Жаргал