“PlayStation-4”-ийн сураг ажиг

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

“Sony” корпорацийн  шинэ “PlayStation”-ы тухай цуу яриа интернэтээр дэгджээ. АНУ-ын мэдээллийн нэгэн сайт  “Sony” корпораци “Orbis” хэмээх нэртэй “PlayStation-4”-ийг үйлдвэрлэж, 2013 оны  өвөл худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар албаны хүн мэдээлсэн гэж бичжээ. Шинэ “PlayStation”-ы  загвар нь “Nintendo”-ийн“ Wii U”-ийн tablet pad-тай төстэй, “Vita”-гийн шинэ хувилбар гэнэ. “PlayStation” холбоотой өөр нэг цуурхал дэгдсэн нь “Orbis” өөр удирдах хэрэгсэлтэй тоглоомоо “share”-лж болохгүйгээс гадна бусдад дамжуулах боломжгүй ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж