
“Sony” корпорацийн шинэ “PlayStation”-ы тухай цуу яриа интернэтээр дэгджээ. АНУ-ын мэдээллийн нэгэн сайт “Sony” корпораци “Orbis” хэмээх нэртэй “PlayStation-4”-ийг үйлдвэрлэж, 2013 оны өвөл худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар албаны хүн мэдээлсэн гэж бичжээ. Шинэ “PlayStation”-ы загвар нь “Nintendo”-ийн“ Wii U”-ийн tablet pad-тай төстэй, “Vita”-гийн шинэ хувилбар гэнэ. “PlayStation” холбоотой өөр нэг цуурхал дэгдсэн нь “Orbis” өөр удирдах хэрэгсэлтэй тоглоомоо “share”-лж болохгүйгээс гадна бусдад дамжуулах боломжгүй ажээ.
Н.Энх