Тавантолгойн хувьцааны ханш 11,8 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцааны ханш 11,8 хувиар буурчээ

Монголын хөрөнгийн биржид 2012 оны гуравдугаар сарын 26-30-ны хооронд таван удаагийн арилжаагаар 75 ХК-ийн 918.7 мянган ширхэг хувьцааг 798.4 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 20875.51 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 867.45 нэгжээр буюу 3.9 хувиар буурсан байна. Индексийн сагсад багтах Таван толгой /11.8%/, Багануур /7.0%/, Монголын цахилгаан холбоо /3.7%/, Шивээ овоо /2.4%/, Говь /1.2%/, Адуунчулуун /1.2%/, АПУ /1.1%/, Шарын гол /1.0%/, Ремикон /0.5%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 95.2 тэрбум төгрөгөөр буюу 4.4 хувиар буурч, 2 их наяд 25.9 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Ноѐт хайрхан /49.4%/, Эрээнцав /26.1%/, Тэгш /15.0%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Оллоо /32.0%/, Чацаргана /20.0%/, Алмаас /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 75 үнэт цаас арилжигдсанаас 33 үнэт цаасны ханш өсч, 25 үнэт цаасны ханш буурч, 17 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /325.9 мянган ширхэг/, Хөх ган /156.0 мянган ширхэг/, Ремикон /95.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Сүү /303.1 сая төгрөг/, АПУ /141.9 сая төгрөг/, Таван толгой /41.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж