Цуурхал дэгдээсэн этгээдүүдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Цуурхал дэгдээсэн этгээдүүдийг баривчлав

Бээжингийн гудамжинд хүнд танкууд орж ирж, төрийн эргэлт гаргахаар завдсан тухай цуу яриаг дэгдээсэн гэх зургаан хүнийг Хятадын цагдаа нар баривчилж, 16 вэбсайтыг хаажээ. Тэдгээр вэбсайтууд Бээжинд төрийн эргэлт хийхийг оролдсон байж магадгүй гэдэг мэдээлэл анх тараасныг гадаадын мэдээллийн хэрэгслүүд өлгөж авсан юм. Хятадын “Төрийн интернэт мэдээллийн алба” дээрх цуурхал олон нийтэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж буруутгасан байна. Дээрх хэргээс болж Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй хоёр блог комментоо түр хаасан гэнэ. Блогийг хариуцагч хоёр этгээд цуурхал ид дэгдэж байх үед техникийн саатлаас болж комментыг хаах боломжгүй байсан гэж мэдэгдсэн. Хятадад төрийн эргэлт хийхийг завдсан тухай цуу яриа Чунцин хотын Коммунист намын дарга Бо Силай огцорсон тухай дуулиан намжаагүй байхад дэгдсэн нь дайран дээр давс нэмсэн хэрэг болсон аж. Хятадын Коммунист намын элит гишүүдийн нэг Бо Силай энэ оны сүүлээр намын улс төрийн товчооны гишүүнээр сонгогдох магадлал өндөр байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж