“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд Герман улсад суугаа монголчууддаа зориулан тоглолт хийх гэнэ. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын багт Монгол улсын соёл урлагийн салбарыг төлөөлж яваа юм. Иймд өнөөдөр буюу энэ сарын 31-нд ХБНГУ-ын Берлин хотод үнэгүй тоглолт хийх юм байна.
М.УРИН