“Эх дэлхийн цаг” аян өрнөнө

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

“Эх дэлхийн цаг” аян өрнөнө

Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригт 20.30 цагт нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг. Манай улсад  “Эх дэлхийн цаг” нэртэй аян гуравдугаар сарын 31-нд буюу өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Жил бүр зохион байгуулдаг аяны хүрээнд энэ жил зохион байгуулагч, дэмжигчид Сүхбаатарын талбайд цуглаж, нэг үдэш нэг цагийн турш лаа асаах гэнэ.

“Эх дэлхийн цаг” аян Австалийн Сидней хотоос эхлэлтэй аж. Өдгөө дэлхийн 135 оронд өртөөлөн дамжаад буй тус аян эх дэлхийгээ хайрлаж хамгаалах хүсэл зорилготой хэн бүхний өмнө нээлттэй юм. Энэ удаад “MCS Coca-Cola”, Дэлхийн байгаль хамгаалах сан, Сэтгүүлч коллеж, “Боловсрол” телевиз зэрэг олон байгууллага аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна.  Түүнчлэн урлаг соёлын салбарынхан, хөдөө, орон нутгийн иргэд ч оролцохоо мэдэгджээ. Хэрэв та байгаль эх дэлхийгээ хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулахыг хүсвэл энэ орой нэг цагийн турш гэрлээ унтрааж, аянд нэгдээрэй.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж