Астмыг хэрхэн эмчлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Астмыг хэрхэн эмчлэх вэ?

Астмын хүнд өвчтэй хүмүүс янз бүрийн эмчилгээ үйлчилгээ авдаг. Гол нь уушгиний судсыг хатгаж амьсгалыг боогдуулж буй эдийг хайлуулах явдал юм. Өнөө үед хамгийн сайн эмчилгээ  хийлгэсэн хүн ч аахилсан, амьсгаа дээр болдог  нь гуурсан хоолойн эмчилгээ хүн болгонд тохирдоггүй нь харагдаж байгаа юм. Өнөөдөр дэлхий дээр астматай 22 сая хүн байгаа бөгөөд олонхи нь эмчийн хяналтанд байдаг аж. Жил бүр энэ өвчнөөр дөрвөн сая хүн нас бардаг бөгөөд хагас сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг аж. Эдгээр  хүмүүсийн 15 хувь нь хүнд хэлбэрийн астматай бөгөөд байнгын эм хэрэглэдэг ч өвчин нь сэдэрч эмнэлгийн яаралтай тусламж авах нь ихсэж байгаа аж.  

Астма бол хоёр талтай өвчин. Нэг дэхь нь  уушгины судасны  үрэвсэл нь амьсгалын замыг  нарийсгаснаар  амьгалахад төвөгтэй болгодог юм. Амсьгалын зам нь уушги ямар нэг зүйлд цочироход багтраа үүсгэдэг булчинлаг эдээс тогтсон нимгэн давхаргаас бүрддэг байна. Дээрх булчинлаг эд нь хэд хэдэн удаагийн цочролоос болж зузаарахад амьсгал хүндэрдэг. Гуурсан хоолойн эмчилгээ нь радио долгионы давтамжаар булчинлаг эдийг агшааснаар астма хөдлөх үед амьсгалын замд саад болох нь багасдаг байна.
Эмнэлгийн 30-аад төвийн 288 өвчтөний дунд явуулсан судалгаагаар гуурсан хоолойн эмчилгээ хийлгэсэн өвчтөний 2/3  хувьд нь үр дүнгээ өгчээ. Бусад өвчтөнүүдэд үр дүн илэрсэнгүй. Гэвч дээрх өвчтөнүүдийн аль аль нь эм тогтмол хэрэглэж байсан юм. Эмчилгээ үр дүнтэй, богино байх тусмаа сайн байдаг гэж  судалгаа явуулсан Вашингтоны их сургуулийн доктор Марио Кастро ярьж байна.

Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж