“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлст эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа эмч нарт зориулсан “Алтан чагнуур” арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Монголын эмч нарын Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулжээ. Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас тэргүүний 56 эмч, 19 төрлөөр нэр дэвшиж, тэднээс шалгарсан шилдэг 15 эмч “Алтан чагнуур”-ын эзэд болсон байна.
- Дотор судлалын төрлөөр “Ачтан” эмнэлгийн хоол боловсруулах тасгийн эрхлэгч н.Амаржаргал
- Хүүхэд судлалын төрлөөр Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч н.Баасанжав
- Эх барих эмэгтэйчүүд судлалаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч н.Энхтуяа
- Мэс засал судлалаар Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Мэс засал, гэмтлийн клиникийн их эмч н.Батсайхан
- Нүүр ам судлалын төрлөөр Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн Нүүр амны мэс заслын тасгийн эрхлэгч н.Итгэлт нарын эмч нар шилдгээр шалгарчээ.
Д.Жаргал
zochin 2012-03-31 182.160.31.206
Baiar hurgiee
Od 2012-03-31 180.235.170.148
Altan chagnuur hurtsen Itgelt emchid bayar hurgej ajliin ondor amjilt husie.
garid 2012-03-31 27.123.214.100
Altan chagnuur absand Baskadaa bayr hyrgie