“Оюутолгой”-н ажилчид үүрээр нийслэлд иржээ

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ажилчид үүрээр нийслэлд иржээ

“Оюутолгой”-н ажилчид үүрээр нийслэлд иржээ

Өмнөговь аймаг дахь Оюутолгойн нисэх буудлаас өчигдөр 12.30 цагийн үед Улаанбаатар хот руу нислэг үйлдэх байсан "Аэро Монголиа" компанийн "Фоккер-50" агаарын хөлөг тодорхой нөхцөл байдлын улмаас нислэг үйлдэж чадаагүй тухай бид мэдээлсэн. "Оюутолгой" компанийн захиалгат нислэгээр тус компанийн 34 ажилчин Улаанбаатарыг зорих ёстой байсан ч гэнэтийн нөхцөл байдлын улмаас нислэгийг цуцлаад байсан юм. Тэгвэл, тэрхүү нислэгээр нийслэлд ирэх байсан “Оюутолгой” компанийн зорчигчид өнөөдөр өглөө 06.15 цагт Даланзадгадаас “Eznis” компанийн онгоцоор Улаанбаатар руу ниссэн тухай тус компанийн хэвлэлийн төлөөлөгч бидэнд мэдээллээ.

Харин онгоцны гэмтлийн шалтгаан, нөхцөл байдлыг тодруулахаар “Аэро Монголиа” компанитай холбогдсон боловч “Одоогоор энэ талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Албан ёсоор мэдээлэл хийнэ” гэх хариу өглөө.

Онгоц саатсан шалтгааныг цаг агаарын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж буй. Орон нутгийн эх сурвалжууд энэ талаар “Фоккер 50” агаарын хөлөг хөөрч байхдаа салхинд цохигдож, хажуу бөөрөөрөө унасан. Өмнөговь аймгийн зарим сумдад хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан нь онгоцны нислэг саатахад нөлөөлсөн байх магадлалтай” гэх мэдээлэл өгсөн юм.

Д.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж