Улаанбаатарт 4-9 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 4-9 хэм дулаан байна

Баруун болон төвийн нутгаар солигдмол, говийн нутгаар багавтар үүлтэй, зүүн зүгийн нутгаар үүл багасна. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн болон говийн нутгаар баруунаас, төвийн нутгаар зүүнээс, зүүн зүгийн нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 11-16 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс
секундэд 5-10 метр.  Шөнөдөө   8-10  градус хүйтэн, өдөртөө 6-8  градус 
дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгэээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө  5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй.Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс  секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө  4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 10-15  градус хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар  3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  хойноос секундэд  7-12 метр. Шөнөдөө 8-10 хүйтэн,  өдөртөө  0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  7-12  градус хүйтэн, өдөртөө  4-9 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж