Гэрээ хэрхэн хурдан цэвэрлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Гэрээ хэрхэн хурдан цэвэрлэх вэ?

Гэр эмх замбраагүй байх нь таны сэтгэл санаа болоод эрүүл мэндэд таагүй. Бүхэл өдрийн ажлын ачааллын дараа гэртээ ирэхэд хамаг юм дэс дараа алдаж, энд тэндгүй хөглөрсөн байхыг харах танд мэдээж таагүй байдаг байх. Гэхдээ та хэдхэн минут зарцуулаад гэрээ эмх цэгцтэй цэвэрхэн болгож, сэтгэл хангалуун амрах боломжийг бий болгоорой.

1.    Том өрөө /Living room/

Хамгийн эхэнд буйдангаа цэвэрлэж эхлэх хэрэгтэй. Дэрнүүдийг нь цэгцлэж тавиад, суусан ормоор хэлбэрээ алдсаныг нь засаарай. Мөн тоос соруулагчаар булан захуудынх нь тоосыг соруулж болно.
Номын тавиур таны дараагийн гол бай. Ширээн дээгүүр хөглөрүүлж хаясан ном, сэтгүүлүүдээ тавиур дээр нь өрж тавь. Одоо та өрөөгөө хардаа хамаагүй зайтай, цэгцтэй харагдаж байгаа биз.
Цонх бүрсгэр байх нь өрөөг тэр чигт нь бүүдгэр харагдуулдаг. Тиймээс цонх тань халтар болсон байгаа бол арчаарай.

2.    Гал тогоо
Гал тогооны угаалтуураар дүүрэн бохир аяга таваг байна уу. Санаа зовох зүйлгүй. Бээлийгээ өмсөөд шууд угаагаад эхэл хэдхэн минутын дараа та дуусгах болно.
Одоо харин бээлий, алчуурнуудаа өлгөх ёстой өлгүүрт нь өлгөчих. Хувин савнуудаа өрөөд тавьчих. Хамгийн сүүлчийн хийх ажил бол шалаа угаах. Ингээд л таны гал тогоо цэвэрхэн болчихлоо.


3.    Угаалгын өрөө
Угаалгын өрөөний шалан дээгүүр баахан ус унаж, энд тэнд саван шампунь хөглөрчихсөн байна уу. Шалаа цэвэрлээд, ваннаа угаагаад гоо сайхны хэрэглэлүүдээ байранд тавьчих.

4.    Хүүхдийн өрөө
Энэ дайны талбар л гэсэн үг. Хамгийн түрүүнд та хүүхдийнхээ тоглоомыг хийдэг нэг хайрцагтай болох хэрэгтэй. Тэгээд эвлүүлдэг тоглоом, чихмэлүүдийг нь хамгийн түрүүнд өнөөх хайрцаг руугаа хийчих. Одоо арай дээр харагдаж байгаа биз. Одоо хувцаснуудыг нь цэгцэл. Угаах хувцасыг нь угаалгын өрөө рүү, үлдсэнийг нь хувцасны шүүгээ рүү нь хий. Одоо орыг нь хураа. Тэгээд эцэст нь тоосыг нь соруул. Ингээд таны хүнд хүчир ажил дууслаа. Танд баяр хүргэе.

Н.Наран
Эх сурвалж http://www.realsimple.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж