Онгоцны гэмтэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Онгоцны гэмтэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

Өмнөговь аймаг дахь Оюутолгойн нисэх буудлаас Улаанбаатар хот руу нислэг үйлдэх байсан "Аэро Монголиа" компанийн "Фоккер-50" онгоц тодорхой нөхцөл байдлын улмаас нислэг үйлдэж чадаагүй тухай бид мэдээлсэн билээ. "Оюутолгой" компанийн захиалгат нислэгээр тус компанийн 34 ажилчин Улаанбаатарыг зорих ёстой байсан ч гэнэтийн нөхцөл байдлын улмаас нислэгийг цуцлаад байгаа юм.

Ослын талаар www.inet.mn сайт "Фоккер-50 агаарын хөлөг хөөрөх үед онгоцны нэг талын сэнс нь моторын хамт салж унасан гэдгийг тухайн онгоцонд сууж явсан иргэн хэллээ. Тус агаарын хөлөг өнөөдөр өглөө 10.40 цагт Улаанбаатараас Өмнөговьд очсон бөгөөд тус онгоцоор хоёр филиппин иргэн Оюутолгойд очсон. Харин нийслэлийг зорих байсан зорчигчдын тухайд шөнө 04.00 цагт Даланзадгадаас Улаанбаатар руу нисэхээр болсон байна" хэмээн мэдээлжээ.

Харин онгоцны гэмтэлтэй холбогдуулан "Оюутолгой" болоод "Аэро Монголиа" компаниуд тус тусын мэдэгдлийг гаргаад байна.

"Оюутолгой" компанийн зүгээс
, "Аэро Монголиа” компанийн Оюутолгой-Улаанбаатарын чиглэлийн MNG-96 аяллын
дугаартай Фоккер-50 агаарын хөлөг нисэх буудлаас хөөрч
байх үед үүссэн нөхцөл байдлын улмаас нислэг саатсан болно. Онгоцонд сууж явсан 34 зорчигч, нисэх багийн гишүүдэд гэмтэл бэртэл учраагүй. Оюутолгой чиглэлийн бүх нислэгийг түр хугацаагаар цуцалсан ба нислэгийг сэргээсэн даруйд мэдэгдэх болно" гэсэн бол

"Аэро Монголиа" компаниас
гаргасан мэдэгдэлд "Фоккер-50 агаарын хөлөг Оюутолгойн нисэх буудлаас хөөрөхдөө цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, хөндлөнгийн салхины өрөвсөлд орж, хөөрөх буух зурвасаас гарч, улмаас нислэг саатсан" гэжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж