
“Зорчигчдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй, бүгд “Оюутолгой”-н кэмпдээ буцсан” гэдгийг “Оюутолгой” компанийн хэвлэлийн ажилтан манайд мэдээллээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Фоккер 50” онгоц хөөрч байхдаа салхинд цохигдож, хажуу бөөрөөрөө унасан бололтой. Өнөөдөр өдөр Өмнөговь аймгийн зарим сумдад хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан нь онгоцны нислэг саатахад нөлөөлсөн байх магадлалтай. Яг энэ цаг мөчид манай телевизийн сурвалжлагч н.Төгөлдөр “Аэро Монголиа” компанийн төв оффис дээр ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: Eagle news tv