АНУ Монголын харилцааны түүхийн үзэсгэлэн болов

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

АНУ Монголын харилцааны түүхийн үзэсгэлэн болов

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд  зориулан Монгол Улсын Архивын Ерөнхий Газар, АНУ-ын Элчин сайдын яам хамтран хоёр улсын харилцааны түүхийг харуулсан архивын баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноны үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгож байна. Үзэсгэлэнгийн нээлт 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагт ГХЯ-ны “Номин” танхимд боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтон, Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар, ГХЯ-ны АОДАГ-ын захирал Б.Одонжил нар болон уригдсан бусад зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Үзэсгэлэнг Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр нээж үг хэлэв. Тус үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архив, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа 1862-2012 оныг хүртэлх хугацааны хоёр улсын харилцааны түүхийг харуулсан ховор сонин баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино зэрэг нийт 400 гаруй үзмэр тавигджээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж