Хэдийгээр ОХУ, АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс орнууд “Ынха-3” буюу “Тэнгэрийн заадас” пуужин, “Кванменсон-3” буюу “Хурц од” хиймэл дагуулыг хөөргөхөөс татгалзахыг Хойд Солонгост сануулж байсан ч БНАСАУ үүнийг үл ойшоожээ. АНУ-ын зүгээс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэхээ зогсооно гэдгээ ч мэдэгдсэн юм. Гэтэл өчигдрөөс “Тончхан” цэргийн бааз дээр хөл хөдөлгөөн нэмэгдэж пуужин хөөргөх бэлтгэл хангаж буй нь агаараас авсан зураг дээр харагдсан байна.
Японы Батлан хамгаалахын сайд Наоки Танака өмнө нь Хойд Солонгосын “Ынха-3” балластик пуужин, “Кванменсон-3” хиймэл дагуул Японд аюул занал учруулахуйц байвал шууд устгах тушаал өгөөд байсан билээ.
Хойд Солонгосын зүгээс үүний өмнө пуужин турших үед олон улсын ажиглагч урихад бэлэн гэдгээ мэдэгдэж “БНАСАУ-г балластик пуужин турших гэж байна хэмээн хардах нь энх тайвны зорилгоор сансрын уудмыг судлах Хойд Солонгосын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна” хэмээж байв.
Ямар боловч өнөөдөр Хойд Солонгос бага тусгалын хоёр пуужин туршлаа. Улс орнууд энэ талаар одоогоор хараахан байр сууриа илэрхийлээгүй байна.