УИХ-ын 45 суудал МАХН-ынх гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын 45 суудал МАХН-ынх гэв

МАХН өнөөдөр 30 гаруй шинэ гишүүнээр бүл нэмжээ. “Хүний нөөцийн алтан сан” нээх арга хэмжээний үеэр шинэ гишүүн элсүүлж, боловсон хүчний бодлогын талаар танилцуулсан байна. Хүнийг алдартай алдаргүй, нэртэй нэргүй, олны танил, танил бус гэж ангилахгүй, “Монгол Улсын иргэн бүр хүний нөөцийн алтан сан” хэмээн МАХН-ынхан үзэж Монголын нийгмийн үнэт зүйл нь алт, мөнгө, зэс, нүүрс биш зөвхөн иргэн хүн гэдэг бодлого баримтлахаа мэдэгдэв.  

УИХ-ын нэр бүхий зарим гишүүнийг өнөөдөр МАХН-д элсэнэ гэсэн мэдээлэл тараад байсан юм. Гэвч өнөөдөр тэднээс МАХН-д элссэнгүй. Харин МАН-ынхан 2008 онд МАХН гэдэг нэрээр УИХ-ын сонгуульд оролцож 45 суудал авсан тул тэр суудал бүгдээрээ МАХН-ынх гэж үзэж байгаа ажээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж