БНСУ-ын мөнгөн тэмдэгтийн нас уртасчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

БНСУ-ын мөнгөн тэмдэгтийн нас уртасчээ

Тус улсын иргэдийн гар дээр хэрэглэгдэж байгаа мөнгөн дэвсгэртүүд удаан эдлэгдэж байгаа  тухай өнөөдөр Хангүгбанкнаас мэдээлсэн байна. Дэлхийн хэмжээнд Америкийн нэг доллар 40 сар, Швейцарийн 10 франк  36 сар , Норвегийн 200 крон 50 сар  хэрэглэгддэг бол Солонгосын 10 мянгат 100 сар хэрэглэгдэж хамгийн их эдэлгээтэй мөнгөн дэвсгэртүүдэд тооцогдож байна.

БНСУ-ын иргэд мөнгөн дэвсгэрттэй харьцах соёл ихээхэн дэлгэрч, бага насны хүүхдүүд ч мөнгийг нугалахгүй, мөнгөн дээр элдэв зүйл бичихгүй, өнцгийг нь урахгүй байх заншлыг эцэг эхээсээ авч, тэд түрийвч  хэрэглэж заншаад байгаа ажээ. Мөн интернэт банк, банкны карт зэргийг ашиглан бэлэн мөнгөөр тооцоо хийхээс татгалзах  болсон нь ч үүнд нөлөөлж байгаа юм байна.

2005 онд арван мянгатын дэвсгэрт 61 сар, нэг  мянгатын дэвсгэр 28 сар гүйлгээнд ашиглагдаж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж