
БНСУ-ын иргэд мөнгөн дэвсгэрттэй харьцах соёл ихээхэн дэлгэрч, бага насны хүүхдүүд ч мөнгийг нугалахгүй, мөнгөн дээр элдэв зүйл бичихгүй, өнцгийг нь урахгүй байх заншлыг эцэг эхээсээ авч, тэд түрийвч хэрэглэж заншаад байгаа ажээ. Мөн интернэт банк, банкны карт зэргийг ашиглан бэлэн мөнгөөр тооцоо хийхээс татгалзах болсон нь ч үүнд нөлөөлж байгаа юм байна.
2005 онд арван мянгатын дэвсгэрт 61 сар, нэг мянгатын дэвсгэр 28 сар гүйлгээнд ашиглагдаж байжээ.