Улсын харцага Г.Намсрайжав цагдаа зоджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Улсын харцага Г.Намсрайжав цагдаа зоджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул захын баруун урд уулзварын орчим өнгөрөгч лхагва гаригт 15:28 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн алба хаагчийг зоджээ.

Замын цагдааг зодож байгаа  дүрс бичлэг  Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бичигдсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр цагдаагийн алба хаагчийн биед халдсан этгээд нь улсын харцага Г.Намсрайжав гэгч аж.

Тухайн үед тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд машиныг нь хүү нь жолоодож явжээ. Г.Намсрайжавын хүү нь чигээрээ явах ёстой урсгалд буцаж эргэхийг завдсан тул замын цагдаагийн алба хаагч дүрэм зөрчихгүй чигээрээ явахыг сануулсан байна. Улмаар бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад үзүүлэхгүй байжээ. Гэтэл улсын харцага Г.Намсрайжав машинаас бууж, цагдаагийн биед халдаж, зодож танхайрсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа  аж. Цагдаагийн алба хаагчийн толгойн тус газар цохисноос нүдний ухархай  нь гэмтсэн  гэнэ. Тиймээс зохих дүрэм журмын дагуу шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавт эрүүгийн хэрэг үүсгэх бололтой.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж