Харин энэхүү 300 сая ам.доллар нь хаанаас эх үүсвэртэй мөнгө болох нь шалгагдаж байгаад ийнхүү баривчлагдсан гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Т.Ганболд нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Английн Виржинийн аралд бүртгэлтэй өөрийнх нь мэдлийн компани гадаадын банкнаас энэхүү 300 сая ам.долларыг зээлсэн гэж мэдээлж байсан. Харин олон улсын санхүүгийн нэгэн байгууллагаас энэ мөнгөний эх үүсвэрийг шалгаж өгөөчээ гэсэн хүсэлт ирсэний дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаад ийнхүү хорьсон байх магадлалтай байна.
Өмнө нь Т.Ганболдыг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа төмрийн хүдрийн арматурыг өөрийн компаниар дамжуулан цааш дамлан худалдаалсан, авилга авсан гэх хэргээр АТГ шалгаж байсан. Мөн түүнийг Монгол банкны зарим мэргэжилтнүүдтэй нийлж ханшийн зөрүүг хууль бусаар ашигласан асуудлаар, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг зарахдаа авилга өгсөн зэрэг асуудлаар гээд нийт гурван үндэслэлээр шалгаж байгаад ийнхүү баривчлан саатуулаад арав гаруй хонуулаад батлан даалтаар сулласан боловч дахин саатуулах талаар яриа ч газар авч эхэллээ
Ямартай ч улс төрийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бие биенийхээ идсэн уусаныг баримтаар дэлгэцгээж байгаа энэ үед Корпорейтийн боссын талаарх таагүй мэдээлэл дахин цацагдаж эхэллээ. Танхимын дарга С.Дэмбэрэл энэ дүүгээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга болоход нь багагүй оролцож тусласан гэдэг бөгөөд Корпорэйт зочид буудлыг хамт байгуулсан гэдэг.