-Худалдааны тэмдгийг ямар зорилгоор гаргаж байна вэ?
– Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний 60-аас доошгүй хувийг үйлдвэрлэдэг болон зах зээл дээр сурталчилдаг компаниудад хамтын худалдааны тэмдгийг хэвшүүлж, хэрэглэдэг байх нь тулгамдсан зорилт болоод байна. Ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг Монголын нарийн ноос, ноолуурыг олон улсын зах зээл дээр байгалийн цэвэр, хольцгүй гэдгээр нь үнэн зөв сурталчлах, бүтээгдэхүүний нэр хүндийг өсгөх, өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд зорилготой.
-Хятад улс өөрсдийн чанаргүй ноолуураа Монголын ноолуур гэдэг нэрээр гаргаад байдаг нь сөрөг имиж бүрдүүлдэг. Тэгэхээр өөрийн худалдааны тэмдэг нь нууцлалын зэрэгтэй болгох байх?
-Тэгэлгүй яахав. Яг ийм үйлдлээс болж Монголын ноолуурын тухай зарим улс чанаргүй гэсэн ойлголттой болчихоод байна. Тиймээс эх орныхоо үйлдвэрлэлийн ноосыг зохих худалдааны тэмдэгтэйгээр гаргах зайлүгүй шаардлага байна. Хятад улс хэдийгээр түүхий эд, бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийн зах зээлд тэргүүлж байгаа боловч хэрэглэгчид өндөр зэрэглэлийн ноос ноолуур бэлтгэдгээрээ манай улсыг гүйцэхгүй байгаа гэж хэлж болно. Ноос, ноолуурын салбарын тухайд манай улсын хувьд өрсөлдөх чадвар өндөр. Манай улс 2008 онд ноос ноолуураа гадаадад 9308 тонныг экспортолж гаргаж байсан. Энэ бол хамгийн оргил үе байсан. Харин 2011 онд 6887 тонн ноос ноолуурыг гаргасан.
-Өнөөдрийн хувьд таних олон улсад Монгол Улсыг төлөөлөх брэнд тэмдгийг сонгох юм байна. Бүтээлүүд ямар байх ёстой юм бол?
-Монгол ноос ноолуурны ширхэгийн онцлогийг харуулсан, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болохыг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр илэрхийлсэн, ноолуур, сарлаг, тэмээний ноос болон холиотой бүтээгдэхүүний дээд зэргийн чанарыг тодорхойлсон байх ёстой юм. Түүнчлэн харагдах байдлын хувьд утга төгөлдөр, үггүйгээр илэрхийлсэн, Монгол сэтгэлгээ, оюуны цар хүрээний онцлогийг тусгасан байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийн дараа ирүүлсэн бүтээлүүд дундаас шалгаруулах юм л даа.
“Show fields” компанийн менежер Д.Нарантуяагаас нэгдсэн нэг худалдааны тэмдэгтэй болох талаар байр суурийг нь асуулаа.
-Монгол Улсыг төлөөлөх худалдааны тэмдгийг бүтээгдэхүүндээ байршуулах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ ажил их үр өгөөжтэй юм. Учир нь дэлхийд бүтээгдэхүүнээ зөвхөн өөрсдийн компанийн нэр логогоо гаргаснаас эх орныхоо нэрийг гаргах нь их ач холбогдолтой. Монгол Улс ноос ноолуурыг чанарын өндөр түвшинд бэлтгэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Энэ талбарт нэгдсэн нэрээр, худалдааны тэмдэгээр ижилсэхэд бидний зүгээс их дэмжиж байгаа.