“MMJ” сэтгүүл МУУҮА-ийн гишүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“MMJ” сэтгүүл МУУҮА-ийн гишүүн боллоо

Монголын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн “MineTech 2012” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Олон улсын энэхүү үзэсгэлэн худалдааг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын Уул Уурхайн Үндэсний Ассосиациас /МУУҮА/ “Ассосиацийн өдөр” арга хэмжээ өнөөдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээг нээн МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба, Гүйцэтгэх захирал Н.Алгаа нар үг хэлж, энэ удаагийн үзэсгэлэнгийн гол ивээн тэтгэгчээр оролцож буй “Коммод” ХХК-ийн захирал Ч.Батзориг, ”Вагнер Ази”, “Hytera” компанийн төлөөлөгч  нар бүтээгдэхүүнээ танилцуулав.

Мөн энэ үеэр МУУҮА-ын шинэ гишүүн болж буй компаниудыг танилцуулсан юм. “Говь коул энд Энержи”, “Гал Капитал“, VAAS pacific, эдийн засаг, уул уурхайн мэдээллийн  “The Mongolian Mining Journal”  сэтгүүл зэрэг уул уурхайн салбарын арван байгууллага энэ удаад шинэ гишүүний батламж бүхий Гэрэгэ гардан авлаа.

Ассосиацийн гишүүн болсноор уул уурхайн салбарын бодлогыг боловсруулах болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, түүнчлэн бодлого шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх боломжоор хангагдах юм.           
Э.Оджаргал 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж