Тавдугаар сарын 6 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 6

Тэнгэрийн хатан хаан Мацзугийн баяр.

Тянь-хоу Мацзу нь Хятадын  домгийн тэнгисийн бурхан бөгөөд түүнийг X-XI зуунаас шүтэж ирсэн. Мацзуг давалгаа эсвэл үүл хөлөглөснөөр зурах нь их. Бас хаан ширээнд залагдснаар дүрсэлдэг. Домгоор Мацзугийн дүр нь 960 онд загасчны тосгонд амьдарч байсан Линь гэдэг бүсгүйгээс бүтээгдсэн аж. Тэр эмэгтэй дэрсэн гудастайгаар далайгаар аялаж үүлээр нисэн зовлонд учирсан ахан дүүсээ авардаг байжээ. Линь 28 насандаа тэнгэрт хальсан ба усны бүх хөдөлгөөн түүнд захирагдах болжээ. Мацзу тушаавал шуурга намдаж эсвэл эхэлдэг гэнэ. Эзэн хааны зарлигаар 1156 онд Мацзугийн сүмийг босгон түүнийг шүтэх болжээ. Эхлээд түүнийг Тянь-фэй (Тэнгэрийн татвар эм) гэж нэрлэж байгаад XVII зууны сүүлчээс Тянь-хоу (Тэнгэрийн хатан хаан) гэх болов. Өнөөдөр түүнийг ойролцоо тоогоор дэлхийн 200 сая гаруй хүн шүтдэг ажээ.

Анфестрийн өдөр

Кипрын арлын цэцгийн баяр. Энэ өдөр арлын ургамлыг бишрэн шүтэхээс гадна төрийн төвшинд тусгай комисс томилогдон өөрийн орны ургамлын аймагт хийсэн судалгааныхаа бие даасан дүнг гаргадаг. Ховор ургамалтай газар нутгаас эхлээд тарих гэж байгаа ногоо, цэцгийнхээ тооцоог хүртэл энэ өдөр  маш нарийн гаргадаг ажээ. 

Өдрийн ишлэл

“Уур нь буцалсан хүн чулууны оронд үг чулуудсан тэр эгшинд л иргэншил үүссэн юм”
(Зигмунд Фрейд 1856 оны тавдугаар сарын 6-нд төржээ.)

Бусад ишлэл:

“Мартагдал бүрийн цаана дургүйцэл нуугдана”

“Гучин жил судалж байгаа ч “эмэгтэйчууд юу хүснэ вэ” гэсэн миний хариулт өгч чадахгүй агуу асуудал байдаг”

“Одоо хийгдэж, ирээдүйд хүсэгдсэн зүйлийг зургаар сольдог нь зүүд юм”

Үйл явдал

1840 ОН. Их Британи дэлхийн анхны шуудангийн маркыг худалдаанд гаргажээ.

1854 онд Британийн шуудангийн албыг толгойлсон Роуленд Хилл марк гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Түүний гавъяаг үнэлэн лорд цол олгож 20 мянган фунт стерлингээр шагнаж байв. Анхны марк дээр хатан хаан Викториягийн хажуу тийш харсан хөрөг зурагдсан байлаа.

1853 ОН. Цахилгаан техникийн эрдэмтэн Иосиф Христианович Гамелийг Оросын засгийн газар Америкийн шинжлэх ухаан, техникийн ололтыг судлуулахаар томилон явуулсан юм. Америкийн тухай сонин ойлголттой байсан I Николай хаан, эрдэмтэнээр Америкт байхдаа “Хүний махыг хүнсэндээ хэрэглэхгүй” гэсэн нууц баталгаа гаргуулан гарын үсэг зуруулж авчээ.

1998 ОН. Казахстаны ерөнхийлөгч тус орны нийслэл Акмолаг Астана болгон нэрлэх зарлигт гарын үсэг зуржээ. Астана хот Ишим голын сав газар байрладаг. 1830 онд тэнд Акмола гэх цэргийн цайзыг байгуулжээ. 1832 онд Акмолийн тойргийг албан ёсоор байгуулсан ба 1862 онд Оросын Дотоод хэргийн яамны шийдвэрээр Акмола сууринд хотын статус олгожээ.
Казахстаны парламент нийслэлийг нүүлгэх шийдвэр гаргасан ба 1997 онд Акмола хотыг тус орны нийслэл болгосон юм. 1998 онд уг хотыг шинээр Астана гэж нэрлэсэн нь казахаар “нийслэл” гэсэн үг ажээ.

2003 ОН
. Дэлхийн хамгийн гүнзгий болох метро станц Москвад ашиглалтад орсон байна. “Ялалтын парк” нэртэй станцыг 1812 оны болон Агуу их эх орны дайны сэдвээр хийсэн ханын зураг чимдэг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ССА 2010-05-06 202.170.69.67

Бас миний төрсөн өдөр

Avatar

9911-tei dugaar zarna 2010-05-06 202.180.218.254

9911 96029999 96028888 96629662 95959696 91090002 91096688 dugaar zarna Utas91096688 91208888

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж