“Камертон 2”-ын II шатанд төгөлдөр хууртай дуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Камертон 2”-ын II шатанд төгөлдөр хууртай дуулна

“В production”, “Боловсрол” суваг телевиз, “Music box” суваг “Камертон” хамтлаг хамтран хэрэгжүүлж байгаа “Камертон 2” шоунд нийт 760 залуус урам зориг, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлдээ хөтлөгдөн өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 159 оролцогч тунан үлджээ. “Камертон 2” шоуны хоёрдугаар шатны техникийн зөвлөгөөний хурал энэ сарын 24-нд Beatles-ын хөшөөны урд зохион байгуулагдлаа. Зохион байгуулагчдын зүгээс санал болгож буй 50 дууны жагсаалтнаас хоёрдугаар шатанд тэнцсэн 159 залуу дуугаа сугалан ямар дуу дуулахаа сонгосон. Монголын рок поп урлагийн ертөнцөд домог болсон дуучдын дуулсан, ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн  дуунуудыг оролцогчид дуулах юм. Харин дуугаа сугалсан оролцогчид төгөлдөр хууртай дуулах бөгөөд төгөлдөр хуур болон бэлтгэл хийх газрыг зохион байгуулагчдын зүгээс бэлтгэн өгөхөөр болжээ. Оролцогчид  дууныхаа үгийг цээжлэх, өөрийн болгох тал дээр хэдийнээ бэлтгэлдээ орсон байна. “Камертон-2” шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.camerton2.mn сайт болон www.facebook.com/camertonII/ хаягаар харах боломжтой.

“Камертон 2” шоуг дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн “Боловсрол” суваг телевизээр даваа-баасан гариг бүрийн 21.00 цагт, бямба, ням гараг бүрийн 19.00 цагт харин “Music box” сувгаар даваа-ням гаригийн үдэш бүр 23.00 цагт хүлээн авч үзээрэй. Дуу хуурын сайхныг мэдэрч, хайртай хүүгээ,  хайртай найзыгаа, хайртай ахыгаа, хайртай бүхнээ харах, дэмжих цаг тун удахгүй танай дэлгэцнээ. Камертон хамтлагийн дуулах ур чадвар, ард түмнийг байлдан дагуулах, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол орныг төлөөлөх, урт удаан хугацаанд мэргэжлийн түвшинд оршин тогтнох хамтлагийн гишүүн болж 150 сая төгрөгийн шагналын санг  авахад хэн гэдэг аавын хүү ойрхон байгаа бол. Үзэгчид та мэргэн ухаандаа тунгаан үзэж цоглог залуусыг дэмжээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж