Далай лам Темплетон сангийн шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Далай лам Темплетон сангийн шагнал хүртлээ

Жон Темплетоны Сангаас (The John Templeton Foundation) энэ оны шагналаа хүн төрөлхтний оюун санааны болоод энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Дээрхийн Гэгээн 14-р Далай ламд олгох шийдвэрээ энэ гуравдугаар сарын 29-нд гаргасан  байна.

Түвдийн бурхан шашны тэргүүнд энэ шагналыг олгох болсноо дэлхийн хэмжээнд шашин хоорондын эв нэгдлийг болон хүн зонд хүчирхийллийн эсрэг ёс зүйг бий болгоход ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж Темплетоны Сангаас бичжээ. Түүнчлэн Дээрхийн Гэгээн 14-р Далай ламыг буддын шашин болон шинжлэх ухааны төлөө судалгаа хийсэн бөгөөд дэлхий нийтийг буддын шашны мөн чанарыг судлах үйлсэд хувь нэмрээ оруулсан гэжээ. Мөн Далай ламын нигүүлсэнгүйн үйлс нь дэлхийн зарим чухал  асуудлыг шийдэхэд ач холбогдолтой гэж Сангаас тодорхойлсон байна.

Шагналыг ирэх тавдугаар сарын 14-нд Лондон хотын Гэгээн Павелийн сүмд гардуулах бөгөөд 1,7 сая ам.доллар шагналыг дагалдан ирдэг аж.

Харин Далай лам энэ мэдээг сонсоод, сангийнхан түүний хүн төрөлхтний төлөөх даруухан үйлсийг үнэлсэнд талархсанаа илэрхийлсэн байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж