“Ногоон арал” эко клубын гишүүд мод хаягжуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Ногоон арал” эко клубын гишүүд мод хаягжуулав

Хэнтий аймгийн Дадал сум орчмын үзэсгэлэнт нарсан ой нь эрүүл мэнд, экологийн өндөр ач холбогдолтой төдийгүй Онон голын сав газрын ойн нөөцийн бүрэлдэхүүн хэсэг ажээ. Иймд тус сумын “Ногоон арал” эко клубын гишүүд модыг хаягжуулан цас болон боргоцойгоор бордох, байгууллагуудыг нэрэмжит модтой болгох зорилгоор “Мод бүхэн эзэнтэй” сарын аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд тус эко клубын 28 гишүүн удирдагч багшийнхаа хамт сургуулийнхаа ойр орчмын 12 модны ойр орчмын хогийг цэвэрлэн, цасаар манаж, хаягжуулсан байна. “Ногоон арал” эко клубийнхэн долоо хоног тутмын баасан гаригт хүүхдүүдийг уриалан хамгийн том, өндөр настай нарс модыг  манах ажлыг санаачилсан байна. Энэ ажлаа улам өргөжүүлэхийн тулд бүх албан байгууллага, аж ахуйн нэгжээр ойр орчмынх нь моднуудыг манаж, хаягжуулах тогтоолыг сумынхаа ИТХ- аас гаргуулж, хэрэгжүүлж эхэлээд байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж