Азийн бүсийн бага хуралд Монгол Улсаас 30 гаруй, гадаадын орнуудаас 50 гаруй төлөөлөгч оролцуулахаар урьдчилан мэдүүлэг авсан байна. БНХАУ, БНСУ, Вьетнам, Индонез, Камбож, Киргиз, Лаос, Мъянмар, Филиппин, Шинэ Гвиней, Тайланд, Тимор Лесте зэрэг 20 гаруй орны парламентын гишүүн, Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөл, НҮБХХ-ийн ажилтнууд, экспертүүд оролцохоо мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар зарим орны үндэсний парламентад эмэгтэйчүүдийн эзэлдэг хувийг авч үзвэл Балба 33,2, Афганистан 27,7, Вьетнам 25,8, БНАЛАУ 25,2, Пакистан 22,2, Филиппин 21,4, Бангладеш 18,6, Тайланд 13,3, Энэтхэг 10,8, Бутан 8,5, Малдив 6,5, Шри Ланка 5,8 хувьтай байгаа бол Монгол Улсын Их Хуралд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 3,9 байгаа нь бүс нутагтаа сүүл мушгисан үзүүлэлт юм.