Уг гомдлыг ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Дээд шүүхэд хэлэлцэх тов гарчээ. Анх 2010 онд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэээс цаазын ял оноож байв. Гэвч давж заалдах шатны шүүхэд хандсан ч цаазын ялыг хэвээр үлдээсэн бол Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хагас жил орчим явуулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дахин анхан шатны шүүхээр хэлэлцэж, цаазын ял хоёр дахиа оноосон юм. Хоёр дахь удаагаа оноосон цаазын ялыг нийслэлийн шүүхээс хэвээр баталсан ч ийнхүү хяналтын шатны шүүхэд хандаад байгаа билээ.
Н.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган ялласан. Мөн найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн гэм буруутай хэмээн үзэж байгаа юм.