Нөөцийн махны гэрээгээ зөрчиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны гэрээгээ зөрчиж байна гэв

Дундговь аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний дагуу бол
долоон аж ахуйн нэгж энэ жил 100 тонн мах нөөцөд хадгалж, хоёр сараас зургаан
сарыг дуустал хуваарийн дагуу борлуулах ёстой байсан хэдийч  өнөөдрийн байдлаар гурван аж ахуйн нэгжийн  нийт  15
тонн нөөцийн  мах хадгалагдаж байгаа
бөгөөд үүнийг хуваарь гарган хүнсний захаар худалдаалж эхэлсэн гэнэ.

Аж ахуйн нэгжүүд нөөцөлсөн махаа сар тутамд 1-3 тонноор
борлуулах гэрээ байгуулсан бөгөөд борлуулсан махны нэг кг тутамд Засгийн газрын
178-р тогтоолын дагуу 500 төгрөгийн урамшууллыг авах учиртай боловч урамшуулалд
авах  500 төгрөгөөс илүүтэйгээр 6000-ыг
давсан үнээр махаа борлуулчих ашиг сонирхол нь илүү байна гэж иргэд хардаж
байгаа юм байна.

Гэрээ байгуулсан байж гэрээгээ биелүүлээгүй аж ахуйн
нэгжүүдийг хэрхэх  тухай тодруулахад,
“Тийм аж ахуйн нэгжтэй гэрээгээ цуцална. Гурван аж ахуйн нэгжийн 55 орчим тонн
махны гэрээ цуцлагдахаар байгаа” гэж тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн хэлтсийн
мэргэжилтэн Д.Энхтуяа хариуллаа. Хүнсний захад борлуулж эхэлсэн нөөцийн махыг
өдөр тутамд 250 кг-аар хоёр сарын турш жижиглэнгээр худалдах бөгөөд иргэд энэ
хугацаанд ямааны нэг кг махыг 3600, хонины махыг 4200 төгрөгөөр худалдан авах
боломжтой гэнэ.    

 Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж