Тус институтын захирал Чикако Хориучи “Монголын банкны салбар дахь зээлийн өсөлт бусад зах зээлтэй харьцуулахад хурдацтай өсч байна.
Зээлийн нэг жилийн өсөлт 2011 онд 55 хувьд хүрсэн үзүүлэлт 2008 оны санхүүгийн хямралаас өмнө бас гарч байсан. Иймд банкуудад хатуу хяналт тавих шаардлагатай.
Банкны зээлийн өсөлт, хөрөнгө татан төвлөрүүлэлт, хөрвөх чадварыг сайжруулахад эрх баригчдын чармайлт дутаж байна.” хэмээн ярьжээ. Хадгаламжийн хэмжээ 100 хувиас хэтэрсэн банкны системийн зээлийн болон хадгаламжийн харьцаа хөрвөх чадвар бага, зээлийн сангийн ашиглалт их байгааг харуулжээ.
Ашигт малтмалын экспортоос ихээхэн хамааралтай болсноор түүхий эдийн үнэ, гадаад валютын ханш, Хятадын эдийн засгийн доройтол, эдийн засгийн буруу бодлого, улс төрийн тодорхойгүй байдал зэрэг Монголын банкны салбар дахь гадаад хүчин зүйлүүд гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх талаар “Fitch Ratings” санхүүгийн институт “Монголын банкны салбар дахь шинэчлэл, зээлийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн хэт халалт” илтгэлд бичжээ.