
55 кг: Д.Цогтбаатар
60 кг: Г.Мандахнаран
66 кг: Б.Батзориг
74 кг: Д.Гомбодорж
84 кг: О.Үйтүмэн
96 кг: Д.Хүдэрбулга нар барилдана. Харин маргааш эрэгтэйчүүдийн 120 кг болон сонгомол бөхийн барилдаан болох бол ням гаригт эмэгтэйчүүд олимпийн дөрвөн жинд өрсөлдөнө. Өнгөрсөн онд Туркийн Стамбул хотноо болсон ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд О.Насанбурмаа олимпийн эрхээ авсан тул энэ удаад 48 кг-д Ц.Энхжаргал, 55 кг-ын жинд Э.Сумъяа, 72 кг-д Б.Одончимэг нар барилдах юм.
Хэсгийн барилдаан Монголын цагаар 15.00 цагаас эхэлнэ.
С.Цэлмэг