![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/3/2c377aa380ee4d14/9f7f87a8c3a27430big.jpg)
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөлгөөнд дүүргийн Засаг даргын орлогч, Клиникийн нэгдүгээр амаржих газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцжээ.
Зөвлөлгөөнөөр "Эх нярайн эрүүл мэнд 2011-2015" төлөвлөгөөний 2011 оны хэрэгжилт, эх, нярайн эндэгдлийн шалтгаан, хүндрэлийн байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүд, түүнээс сэргийлэх арга замуудын талаар хэлэлцэж, харилцан санал солилцож, цаашид тавих зорилтоо тодорхойлсон байна.
"Улс төрийн тойм" сонин