Төв аймгийн Архуст сумын Ноён шанд нэгдүгээр багийн малчин С.Жадамбын хар ямаанаас энэ сарын 26-нд таван ихэр ишиг гарчээ. Хар ямаа нь дөрвөн удаа төллөхдөө хоёрт нь хоёроор ихэрлэсэн бол хоёр удаа таван ихэр ишиг гаргасан юм байна. Энэ жил мал ихээр ихэрлэж байгаа ч хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргасан тохиолдол байгаагүй билээ. Хар ямааны өнгөрсөн жил гаргасан таван ихэр болон энэ жилийн таван ихэр ишигнүүд бүгд мэнд бойжиж байгаа гэнэ. Аймгийн удирдлагууд болон нутгийн иргэд энэ ховор тохиолдолд маш баяртай байгаа бөгөөд “Баяжихын эхлэл ямаа” хэмээн бэлэгшээж байгаа гэнэ. Төв аймаг нь өнгөрсөн 2011 онд 3.9 сая мал тоолуулж өмнөх жилүүдэд гаргаж байгаагүй амжилтыг үзүүлээд байгаа ажээ.
Э.Сараа