Хямралаас гарахад 5 их наяд евро хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Хямралаас гарахад 5 их наяд евро хэрэгтэй

Boston Consulting Group (BCG) судалгааны агентлагаас Европын орнууд өрийн хямралаас гарахын тулд  5,1 их наяд евро хэрэгтэй гэсэн тооцоог хийсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Грекийн хямралд өгсөн тусламж болон бусад шийдвэр нь ЕХ-ны орнуудын эдийн засгийн асуудлыг бүрмөсөн шийдээгүй зөвхөн улс төрийн маневр хийсэн явдал юм гэжээ.

Түүнчлэн шинжээчид ЕХ-ны орнууд хямралаас бүрэн гарахын тулд өрийн асуудлаа шийдэх нэгдсэн сан байгуулж, сангийн үнэт цаасыг гаргах хэрэгтэй гэжээ. Одоо ганцхан Герман улс ийм зорилгоор үнэт цаас гаргахаас татгалзаад байгаа юм.

BCG агентлагийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нэгдсэн санг шинэ татвараар санхүүжүүлэх хэрэгтэй бөгөөд энэ татвар нь зөвхөн хямралаас гарах зорилготой байх ёстой гэжээ. Гэхдээ зарим улс орнууд бусад орны өрийг төлөх бодолгүй байгаа боловч үүнээс өөр сайн шийдэл байхгүй гэж BCG хэлж байна. Хэрвээ өрийн асуудлыг шийдэхгүй удвал мөнгөний ханш унаж, эдийн засагт замбараагүй байдал үүсэхээс гадна инфляци хэт өндөр болох сөрөг талууд байгааг мөн шинжээчид сануулсан байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж