Америкчууд Apple-даа хайртай

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Америкчууд Apple-даа хайртай

АНУ-ын
айл өрхийн 51 хувь нь Apple компанийн нэгээс илүү бүтээгдэхүүн
хэрэглэдэг гэж All-America Economic Survey судалгаа харуулсан талаар РИА
Новости бичлээ.

 Асуулгад хариулсан америкчуудын 51 хувь нь
iPhone гар утас,  iPad таблет, iPod эсвэл Mac компьютер хэрэглэдэг
гэжээ. Түүнчлэн энэ онд АНУ-ын айл өрхийн дөрөвний нэг нь Apple
компанийн бүтээгдэхүүн авахаар төлөвлөсөн байна.

Судалгаагаар
АНУ-ын айл гэрийн 49 хувь нь Apple компанийн бүтээгдэхүүнээс аль нэгийг
нь огт хэрэглээгүй байгаа ч арван өрхөөс нэг нь  Apple бүтээгдэхүүн авах
гэж байгаа гэжээ. Жилдээ 30 мянган ам.долларын орлоготой өрх гэрүүд
наад зах нь нэг Apple бүтээгдэхүүнтэй байгаа бол жилдээ 75 мянган
ам.доллараас илүү орлоготой гэр бүлүүд Apple компанийн гурваас дөрвөн
барааг хэрэглэж байгаа юм.

Apple компанийн бүтээгдэхүүн
хэрэглэгчдийн насны хувьд 18-34 насны америкчууд 63 хувийг эзэлж байгаа
бол өндөр настай хүмүүс планшет болон iPhone гар утас сонирхдоггүй гэсэн
байна. Мөн хүүхэдтэй айл өрхийн 61 хувь нь Apple компанийн барааг
хэрэглэдэг ажээ. Харин хүүхэдгүй гэр бүлүүдийн 48 хувь нь энэ компанийн
барааг сонирхон хэрэглэдэг гэнэ.

Өмнө нь хийж байсан
судалгаагаар гэртээ компьютер, планшет болон смартфон хэрэглэдэг
хүмүүсийн 13 хувь нь Apple iOS болон  Google Android системийг ашигладаг
байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж