Америкчууд Apple-даа хайртай

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Америкчууд Apple-даа хайртай

АНУ-ын айл өрхийн 51 хувь нь Apple компанийн нэгээс илүү бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж All-America Economic Survey судалгаа харуулсан талаар РИА Новости бичлээ.

 Асуулгад хариулсан америкчуудын 51 хувь нь iPhone гар утас,  iPad таблет, iPod эсвэл Mac компьютер хэрэглэдэг гэжээ. Түүнчлэн энэ онд АНУ-ын айл өрхийн дөрөвний нэг нь Apple компанийн бүтээгдэхүүн авахаар төлөвлөсөн байна.

Судалгаагаар АНУ-ын айл гэрийн 49 хувь нь Apple компанийн бүтээгдэхүүнээс аль нэгийг нь огт хэрэглээгүй байгаа ч арван өрхөөс нэг нь  Apple бүтээгдэхүүн авах гэж байгаа гэжээ. Жилдээ 30 мянган ам.долларын орлоготой өрх гэрүүд наад зах нь нэг Apple бүтээгдэхүүнтэй байгаа бол жилдээ 75 мянган ам.доллараас илүү орлоготой гэр бүлүүд Apple компанийн гурваас дөрвөн барааг хэрэглэж байгаа юм.

Apple компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн насны хувьд 18-34 насны америкчууд 63 хувийг эзэлж байгаа бол өндөр настай хүмүүс планшет болон iPhone гар утас сонирхдоггүй гэсэн байна. Мөн хүүхэдтэй айл өрхийн 61 хувь нь Apple компанийн барааг хэрэглэдэг ажээ. Харин хүүхэдгүй гэр бүлүүдийн 48 хувь нь энэ компанийн барааг сонирхон хэрэглэдэг гэнэ.

Өмнө нь хийж байсан судалгаагаар гэртээ компьютер, планшет болон смартфон хэрэглэдэг хүмүүсийн 13 хувь нь Apple iOS болон  Google Android системийг ашигладаг байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж