номын нүүр хуудас
Америкийн зохиолч Эрнест Хемингуэй нэг удаа хайртай муураа буудаж алахаас өөр аргагүй болжээ. Чухам энэ тухай Бостон зах дахь Жон Кеннедигийн нэрэмжит номын санд дэлгэн тавьсан Хэмингуэйн хэвлэгдээгүй захидлуудын нэгэнд өгүүлсэн байна.
Энд их зохиолчоос венецийн язгууртан Жанфранко Иванчичэд бичсэн 15 захиаг толилуулжээ. 1949 онд танилцсан энэ хоёр эрхэмийн 1953-1960 оны хоорон дахь харилцааны түүх гэсэн үг. Хэмингуэй энэ үед Кубад амьдарч байсан юм.
1953 оны 2 сарын 22 гэсэн огноотой захианд Хэмингуэй Вилли нэртэй муурыг нь машин дайрсан тухай бичжээ. Адгуус тун зовж байсан болохоор зохиолч түүнийг буудахааас өөр аргагүй болжээ. Өөр хэн нэгэнд үүнийг даалгаж Хэмингуэй зүрхлээгүй байна.
Цаашаа захиандаа Хэмигуэй хүн рүү буудаж байсан болохоос “11 жилийн турш хамт байж, хайрлаж байсан, бас хоёр хөл нь хугарсан ч гийнасаар байсан” “хэн нэгэн”-ийг алж үзээгүй гэж учирлажээ.
Мөн зохиолч муурыг буудсан даруйд нь гэр лүү нь хэсэг жуулчин хүрч ирсэн тухай онцолжээ. Тэрээр тохиромжгүй цаг учраас тэднээс явахыг хүссэн байна. Харин Хэмингуэйн “кадиллактай баячууд” гэж нэрлэсэн дээрх этгээдүүд “чухам муурандаа гашуудсан агуу Хэмингуэйг үзэхээр ирсэн” гэж зүтгэжээ. Зохиолч нэлээн бүдүүлэг аргаар яршигтай бишрэгчдийг хөөж явуулсан байна.
“Хэмингуэйн муурнууд: зурагт намтар” номонд өгүүлснээр бол Вилли муур нь “Далай дахь арал” номны нэг муурын эх дүр болсон тухай өгүүлжээ.
Хэмингуэй мууранд хайртайгаараа алдартай байсан юм. 1945 он гэхэд түүнд 23 муур байжээ. Тэр ч бүү хэл, түүнд 6 сарвуутай муур байсан байна. Тэр адгуусны хойч үед нь зургаан сарвуу нь удамшсан бөгөөд тэд Ки-Уэст дэхь зохиолчийн гэр музейн нэгэн сод үзмэр болдог юм.
Эх сурвалж: The New York Times