
Шалгалтаар ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулж байсан гурван авто засвар, үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр зогсоож, бусад Хот тохижуулах алба зэрэг зургаан газарт илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаат үүрэг өгчээ.
Түүнчлэн авто засвар, үйлчилгээний газруудын ажилтан, ажил олгогч нарт “Ажилтны нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ач холбогдол” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.