Алтай хот “Эрүүл хот”-оор шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Алтай хот “Эрүүл хот”-оор шалгарлаа

Монголын Хотуудын Холбооноос саяхан 33 хотын ажил үйлсыг дүгнэж, шилдэгүүдээ шалгаруулжээ. Харин энэ удаа хэдэн жилийн өмнө хүн ажиллаж, амьдрахад таагүй хотуудын жагсаалтад дээгүүр бичигдэж байсан Говь-Алтай аймгийн Алтай хот “Эрүүл хот”-оор шалгарсан байна. Нутгийн иргэд үүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд  сүүлийн жилүүдэд хотын тохижилтыг сайжруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдийг гудамжаар нь нэгтгэж нэлээд олон ажлыг хийсэн байна.

Тухайлбал: Оршин суугчдын холбоо, хуримтлалын бүлэг байгуулсан бөгөөд бүлгүүд өөрсдийнхөө гудамж, хашаа хороогоо тохижуулж эрүүл цэвэр орчинд ажиллаж амьдрах болсон байна. Мөн жилээс жилд хотын ногоон байгууламж нэмэгдсэн зэрэг үзүүлэлтээр “Эрүүл хот”оор шалгарчээ.

Ч.Дэлгэрмаа (Говь-Алтай)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж