
Учир битүүлгээр бусдын гарт өртсөн шинжтэй байсан энэ эмэгтэйг “А” гэдэг байсан бөгөөд 2008 оноос эхлэн архинд шунан дурлаж хэт орсон удаа дараа Эрүүлжүүлэх баривчлах байранд саатуулагддаг байсан гэнэ. Нас барахаас өмнө хоногт ЭББайранд саатуулагдаад өглөө нь мөнгөө олж ирээрэй гээд гаргаж явуулсаны маргааш нь олдсон байна.
Харьцангуй гайгүй амьдралтай байсан энэ эмэгтэй архинд хэт орсоноос шалтгаалан толгойндоо гэмтэл аван хорвоог орхисон харамасалтай хэрэг гарлаа. Энэ хэргийн эзэн холбогдогчийг олохоор хамт архи ууж байсан зарим хань хамсаатанг шалгаж байгаа. Ямартаа ч 40 настай залуу эмэгтэй архинаас болж амиа алдсан байна. Харин ЦГ-аас архины хэрэглээг таслан зогсоох, болж өгвөл татгалзах хэрэгтэйг анхааруулж байна.
Чөлөөт Уран бүтээлийн Номин телевиз
/Орхон аймаг/