Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

 Дуучин Женнифер Лопесын дөрвөн настай Макс үргэлж ээжийгээ уурлуулдаг гэнэ. Саяхан хүү онгоцны буудал дээр байхдаа ээжээсээ зугтааж гүйсэн ажээ.

Женнифер Лопес өөрийн 24 настай найз залуу Каспер Смарт болон ихрүүд Эмма, Максын хамт Бразилаас Лос Анжелосийн нисэх буудалд ирсэн юм. Буудлын гадаа машинд суух үед Макс ээждээ уурлан хашгирч, нисэх буудлын зүг гүйсэн байна. Лопесийн бие хамгаалагчдын нэг нь хүүгийн хойноос  гүйж барьж авчээ. Харин өндөр өсгийт өмссөн дуучин хүүгээ харж зогссон гэнэ.

Хүүгээ арайхийж тайвшруулсан Женнифер Лопес хүүхдүүд болон найз залуугийн хамт Лос Анжелост байдаг гэртээ харьсан байна. Харин хүүхдүүдийн аав дуучин Марк Энтони өөрийн шинэ найз бүсгүй Шеннон Де Лиматай амралтын өдрөө өнгөрөөж явахдаа папараццийн дуранд өртсөн аж.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж