Аглуу “Ану хатан” кинонд тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Аглуу “Ану хатан” кинонд тоглохгүй

Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээх “Ану хатан” түүхэн кино багаа хэдийнээ бүрдүүлсэн билээ. Гэвч тус киноны жүжигчдын багт өөрчлөлт гарчээ. Учир нь Ану хатны эцэг Ойрадын хошуудын Очирт цэцэн ханы дүрд тоглох байсан Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу уг дүрд тоглохоос татгалзжээ.

Тиймээс түүний оронд эл дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран бүтээхээр болсон байна. Тэрбээр өнгөрсөн жил тайзнаа тоглосон “Ану хатан” жүжигт энэхүү дүрийг чадварлаг амилуулсан юм. Тус киноны зураг авалт ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр Ховд аймагт эхлэх ажээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж