Их Британийн нэрт дуучин Эми Уайнхаус өнгөрсөн оны долдугаар сард 27 насандаа хорвоог орхисон. Тэрбээр дөрвөн сая фунтын хөрөнгөтэй байжээ.
Дуучин согтууруулах ундаа болон хар тамхинаас гарах эмчилгээг удаан хугацааны турш хийлгэсэн ч хорт зуршлаа орхиж чадаагүй юм. Нас барсан дуучны цусан дахь согтууруулах ундааны хэмжээ хэвийн байх ёстой нормоос хэд дахин илүү байсан ажээ.
Тэрбээр гэнэт насан эцэслэсэн бөгөөд гэрээслэл бичих тухай бодож ч амжаагүй ажээ. Түүний үлдээсэн хөрөнгийг эцэг эх нь авахаар болсон гэнэ. Харин 2009 онд салсан нөхөр Блэйк Филдер хэлэхдээ Эми надад үргэлж сайн ханддаг байсан. Хэрвээ тэр гэрээслэл бичсэн бол миний нэрийг оруулах л байсан гэжээ.
Н.Тунгалаг